Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 23 цаг 41 минут
Анна Павлова 20 зууны балетын эрдэнийн очирын амьдрал хайр

Home  sapiens -   Хомэ сапиенс буюу  оюун ухаант хүмүүн  болгож байгаа зүйл нь театр, уран зохиол,  урлаг  соёл, гүн ухаан, шинжлэх ухаан.

Оюун ухаант  хүмүүн  урлагийг бүтээх үндсэн шалтгаанууд нь амь зуухаас гадна өөрийн эе зохирол, тэнцвэр, хэмнэлийн байгалийн  зөнг бүтээлчээр хөгжүүл, өөрсдийн оршин буй орчлон ертөнцтэй холбогдох шижмээ танин мэдэхийг оролдсон,  аливаа тогтсон дүрэм журмыг шинэчлэн   зөрчин, тэмдэг, утга, агуулга, хэлбэрээр өөрийн төсөөллөө чөлөөтэй илэрхийлсэн, олон үе дамжин боловсорсон соёлын утга санааг бэлгэдэлт болон зан үйлийн арга замаар илэрхийлсэн явдал   гэх мэтчилэн олон янзаар  урлаг судлаачид  тайлбарлажээ.

Толь бичигт тайлбарласнаар уран бүтээлч гэж “ур чадвар, оюун төсөөллийн үр дүнд гоо зүйн үнэлэмж бүхий  уран бүтээл туурвигчийг хэлнэ”  хэмээжээ . Mиний нэг сэтгэлгээ нь бүрэн  тогтсон найз  маань энэ балет юун хэрэгтэй юм бэ ?  Яах гэж   үсэрч харайж байгаа юм бэ   гэж тоглоомоор асуух. Сонгодог  урлaг соёлыг бишрэн шүтэгч   бүсгүй найз   маань нь - Тэр  бүжгийн  үсрэлтэд  Од мичид рүү тэмүүлэх  Амьдралын гоо сайхан оршино гэж хариулж байх.
   
Урлаг нь хүний сэтгэлийг зөөллөх   энэрэнгүй  хүнлэг   болгох  гоо сайхныг мэдрүүлэх зорилготой  гайхамшиг юм. Уран бүтээлч гэдэг нэрийг хэн дуртай нь ол авч, бусад ажил мэргэжлийн адил онол, дадлагаар эзэмшиж болдоггүй, өөрийн төрөлхийн  авьяас билэг, онцгой  чадвар, хичээл зүтгэлээр төрдөг онцлогтой  гайхамшигт зүйл. Авьяас нь хүмүүний төрөлх чанараар илрэх гоц мэдрэмж  бөгөөд төрөлхийн шинжтэй учир  хөдөлмөр зүтгэлээр тэтгэгдэх бүтээл туурвилын эх  булаг нь  дээд мэдрэмж, чадварын цогц онцгой авьяастан юм.  Тэдний нэгэн 20 зууны   нэрт  балетын бүжигчин гоо зүйн үнэлэмж, мэдрэмж шаардсан өндөр ур чадвартан нь  уран увдисаараа  театрын  урлагт онцгой  байр суурь  эзэлсэн  Анна Павлова юм.



Тэрбээр  Санкт-Петербургийн  ойролцоо  Лигово  тосгонд 1881  оны хоёрдугаар сарын 12-нд төржээ. Ээж нь  угаагч,  оёдолчин бүсгүй ирээдүйн балетчин  Анна Павловагийн хамгийн хайрт хүн нь байсан юм. Албан ёсны аав нь Преображенcкий  торгон цэргийн ахлагч  Матвей Павлов, тэрбээр карайм хүн байсан гэдэг. Карайм нь эртний монголын Хэрэйд аймгийн угшилтай бөгөөд иудайзм шашинд орсон хүмүүс юм. Өдгөө ч тэд  Балтийн орнуудад болон Крымд оршин сууж байгаа.  Харин хожмоо яригдах болсон нь түүний жинхэнэ эцэг Лазарь Поляков хэмээх  томоохон банкны эзэн, Оросын Төмөр  замын  хаан хэмээгдэх магнат Самуел Поляковын дүү  нь.

Анна Павлова  бүжигчин болно гэж бараг анх  балет  Марийнский театр үзэнгүүтээ  хэлсэн гэдэг. Дараа нь тэрээр - Энэ театрт! Нойрсож бүй  Гүнжийг Би бүжиглэж болно хэмээн бяцхан Анна эрс хэлсэн гэх домог  үлджээ. Гэсэн хэдий ч балетын  сургуульд орох эхний оролдлого амжилтгүй болсон. Хоёр дахь оролдлого нь  алдартай балетмейстер Мариус  Петипа  - сонгон шалгаруулах хорооны дарга  байсан нь  түүний  хувь тавиланг шийдсэн юм. Алдарт бүжиг дэглээч   түүнийг удаан  харж харж дараа нь - Энэ  хөнгөн хөвсгөр  хөвөн салхинд нисдэг шиг   энэ  охин  тайзан дээр ниснэ... гэсэн   домогт билэг дэмбэрэлтэй үгээ хэлжээ. Петербургийн  Эзэн хааны бүжгийн сургуулийг төгссөний дараа  1899 онд Анна Павлова Марийнский театрын тоглолтын гоцлол бүжигчин  болон хүлээн зөвшөөрөгдсөн байна.



Эзэн хааны Бүжгийн сургуулийг төгссөний дараа, 1899 онд Анна  Марийнский театрын  бүжигчин болсон . Тэрээр  сонгодог бужгийн "Цөмөөхөй ", "Бөгтөрхөн морь"  "Raymonda", "La Bayadere", "Жизель"зэрэг сонгодог   балетуудад бүжиглэж эхэлсэн. 1906 онд тэрээр тоглолтын тэргүүлэх  зэргийн гоцлол бүжигчин болсон. Сонингууд   залуу балетчин бүсгүйн  тухай "  Анна Павлова уян хатан амьдралын гал , нүүрний илэрхийлэл бүрэн   уян хатан  дуу хөгжимтэй уусан бүжих нь  мөн түүний  гайхалтай хөнгөхөн нь  гайхамшигт давуу тал юм. Анна Павловад  зориулан  тоглодог  балетын театрын тусгай сэтгэлийн бүжиг хэрэгтэй. "  хэмээн бичиж байв. Түүний тоглолт хэв маягт   маш их нөлөө үзүүлсэн  уран бүтээлчид бол бүжиг дэглээчид A. Горский,  ялангуяа  алдарт бүжиг дэглээч  Михайл  Фокин.

Анна Павлова  "Les Sylphides" - хэмээх М. Фокины  дэглэсэн  бужгийн  жүжигт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд   мөн  "Le Pavillon d"Armide" ( Артемедийн Ордон ) , "Египетийн  шөнө" болон бусад балетад  гайхамшигтай бүжиглэж байлаа. Анна Павловад  зориулан    домогт бүжиг дэглээч   М. Фокин Сeн-Сансын  нь хөгжимд  Хунгийн үхэл хэмээх  гоцлол бүжиг  дэглэсэн бөгөөд  тэр нь Оросын Балетын урлагийн оргил  билэг  тэмдэг болсон бүтээл юм.
 
Европт  Анна Павловагийн тухай  1907 онд Стокгольмд   Марийнский  театрын аялан тоглолт дараа мэдсэн бөгөөд  Эзэн хаан Оскар II   зарлиг гаргаж   залуу балетчин бүсгүйд  агуу  амжилт  гаргасан хэмээн  Урлагийн  зүтгэлтэн  хэмээx     эзэн хааны одон гардуулсан нь буй.

1909 онд Анна Павлова   Парист алдарт импрессарио  Сергей Дягилевын зохион байгуулдаг  нь "Оросын улирал -хэмээх тоглолтуудад  оролцсон нь түүний олон улсын нэр хүнд олох эхлэлийг тавьсан. Дягилев дуртгалдаа   Парисын язгууртанууд  соёл урлагийг шимтэн үзэгчид   Оросын балетчин хараахаар  бүх Европ даяараа хүрэлцэн ирсэн байсан гэж бичиж  үлдээжээ.
 
Аннa Павловагийн Сильфида бүжигт бүжиглэж буй   дүрийг нэрт зураач В. Серов зурж, тэр нь  зурагт хуудас болж  Eвропт  алдарт бүх "Оросын улирал" тоглолтын  билэг тэмдэг болж байлаа.



Театрыг Америк, Австралид урьж эхлэв. Гэхдээ  Анна  Павлова  гэнэт Лондон явах амьдралын шаардлага гарч  тэрбээр  алдарт театр "Braff" -тай гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний   дагуу Анна  Павлова  Англи, Шотланд, Ирланд - д тасралтгүй олон удаагийн   тоглолт хийж   өөрийн хайрт   банк  дампууруулсан   банкны захирал  Виктор  Дандрег  Санкт-Петербургийн  шоронгоос   аварсан. Гэсэн хэдий ч  Анна  Павлова тэдний хувийн амьдралыг нуухыг  илүүд үзэж Дандретай гэр бүл болсон нь  ч  нууц байв.  Тэрбээр  Би урлагийн  гэлэнмаа~! Хувийн амьдрал?  Тэр чинь  Театр, театр, театр" хэмээн  балетын  бүжигчин давтан хэлдэг  байв.

Алдарт  Серовын  зурагт хуудас  болсон    алдарт "Оросын улирал"-уудын тоглолт дуусаж Анна   Павлова  өөрийн театр байгуулах шийдвэр гаргасан. 1910 оноос хойш  балетчин дэлхийн олон улс оронд өөрийн тоглолтын хамт олонтой  аялан тоглоx болсон юм. Анна  Павловагийн  нөхөр  Дандре  түүний  менежерийн үүрэг хүлээж, олон нийт, хэвлэл мэдээлэлд харилцан мөн  эдийн засгийн бүх асуудал, хувийн болон бизнесийн хэлэлцээрүүдийг хийж байлаа.

Бүжиг дэглээч Михаил  Фокин  Aнна  Павловад хэд хэдэн бужиг дахин  дэглэн найруулж өгсөн юм.  Tэдний нэгэн  алдарт Уулын хааны  долоон охин хэмээх бүжиг. Марийнский театрт хийсэн гэрээ  1913 онд  дуусгавар болж  тэрбээр 1914 оноос  Лондон суурьшиж   дахин Орос орондоо ирсэнгүй. 1921-1925 онуудад Анна  Павлова  АНУ-д аялан тоглолт  хийж үргэлжлүүлэн  Энэтхэгийн Дели, Бомбейд болон Калькутта  хийж Энэтхэгийн олон нийтийн анхаарлыг хүртжээ. Тэрбээр нэгэнтээ балетын домог болсон байлаа.



Агуу  бүжигчин  Aнна  Павлова Гаагa-д аялан тоглолт хийх гэж  яваад  төмөр замын ослоос болж гадаа нөмгөн хувцастай 14 цаг өртөөн дээр  бороотой сэрүүн шөнийг өнгөрөөснөөс болж 1931 оны 1-р сарын 23-нд уушгины хатгалгаагаар гэнэт  нас барсан  билээ. Тэрбээр   амьсгалaа хураах мөч  ирж байхад - Миний хунгийн хувцсыг бэлдээрэй ...гэж эцсийн хүчээ шавхан хэлсэн ганц өгүүлбэр нь түүний амьдралын утга учир , энэ замбуулин хорвоод ирсэн эрхэм дээд зорилго нь илэрхийлэгдэж баймуй!



​Түүний Анхлан бүтээсэн Хунгийн бүжиг ирж буй шинэ цагийн үе үеийн гайхамшигт авьяаслаг  гоо сайхан уран бүжигчдийн мөрөөдөл  гоо сайхан бүжгийн  бүтээхүй нь мөнхийн дуудлага аа.


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.