Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 18 цаг 20 минут
Сергей Рахманиновын тухай 



​Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч, алдарт төгөлдөр хуурч  С. Рахманинов  нь 1873 оны 4-сарын 1-нд үе  залгамжилсан  Алтан Ордын улсын язгууртан Монгол-Tатар гаралтай  тайж  язгууртан,  сонгодог хөгжимийн  урлагт  дуртай өндөр соёл боловсролтой газрын эзний гэрт Новгород хотын ойролцоо Сёмёнов тосгонд төрсөн ажээ.
  
Тэрбээр өдгөө ч бүх цаг үеийн хамгийн хүчирхэг төгөлдөр хуурчдын нэг, Оросын сонгодог хөгжмийн урлагийн романтик уламжлалын нэрт төлөөлөгч агуу хөгжмийн зохиолч юм.



Бага залуухан Сергей Рахманиновын байгалийн авьяасыг нээж, ээж нь түүнд анхны төгөлдөр хуурын хичээл заажээ. Гэр бүл нь түүнийг Санкт-Петербургийн Консерватори-д  багш Сергей Владимир Делянскийн шавь болгон  явуулсан байна. Тэрээр удалгүй Москвагийн алдарт Консерваторий  руу шилжин нь хатуу чанд сахилга бат, хичээлийн онол, арга барилаараа алдартай багш профессор Николай Зверевийн оюутан болж, хожмын алдарт хөгжмийн зохиолч A.Скрябин болон Александр Зилоти,  C.Танеевын нарын хамт төгөлдөр хуурын гоцлол тоглогчийн ангид  хичээн шамдан суралцах болжээ.  Түүний  авьяас, мэдлэг чадвар дэгжин өсөх тусам урлагийн  од нь  гялзалзаж Сергей Рахманинов Москвагийн Консерваторийн хөгжмийн  маш  өндөр  хэмжээний  тоглогчийн мэргэжил  боловсрол олж  авсан бөгөөд үргэлжлүүлэн нэг жил суралцан хөгжмийн зохиолчийн ангид суралцаж алтан медальтай төгсөж,  дараа жил нь суут хөгжмийн зохиолч   П. И. Чайковский  нь  шууд дэмжлэгээр дипломын ажлаа алдарт Их  Театрт (Большой  Театр) түүний  Алеко дуурь (1892)  анх тоглолоо. Түүний Aleko  дуурь (1892) -ийн   амжилттай болсноор  тэрбээр Москвагийн Консерваторийг   Их алтан медальтай төгссөн.

Гэвч түүний уран бутээлийн  замнал дандаа амжилт бутээлээр дүүрэн байсангүй. Рахманинов  1-р  симфони  (1895)  бичсэнээс хойш бараг арван жилийн дараа 2-р симфони  бичсэн байдаг . Алива зүйлд  гоц мэдрэмжтэй хүн  ялангуяа  хөгжмийн зохиолч бол аливаад гутрангуй хүлээн авах цөөнгүй байдаг ажээ. 

Хөгжим маш абстракт урлаг шүү дээ! Тодорхой яригдаж хэлж байгаа зуйл угүй, үзүүлж харуулж байгаа юм байхгуй, зөвхөн яруу сонсголонт  аялгуу эгшиг !  Түүнд өөртөө  сэтгэл гутраx,  эргэлзэж  санаашрах  тохиолдол олонтаа байх байсан авай...

Гэвч тэрбээр үйгагүй хөдөлмөрлөх  чадвар,  урт удаан хугацаагаар ургэлжилсэн зогсонги үеийн  эцэст үргэлж гайхамшигт бутээлээр  сонсогч олныг  байлдан дагуулаж  байлаа.

Түүний Piano Concerto  # 2 (1900-1901) нь  туйлын  амжилттай болж  түүний хөгжмийн зохиолчийн хувьд  үхэшгүй мөнхийн алдар нэр өгсөн байна. 

ХХ зууны эхний арван жилд нь симфони  Ухэлийн  арал (1908) болон Piano Concerto  # 3 (1909) бүтээлүүд   тэр үед симфони # 2  (1908) зэрэг бүтээлүүд түүнийг дахин аз жаргалтай  өөртөө итгэх  сэтгэлийн  даль  жигүүртэй болгоcoн юм.  1902  оны 5-сарын  12-нд  залуу   хөгжмийн зохиолч   Сергей  Рахманинов залуухан  Наталья Сатинатай  гэрлэжээ.





Уран бутээл  туурвисан  арван жилийн  дотор  С.  Рахманинов  аль хэдийн өөрийн нэрийг дэлхийн хөгжмийн урлагт нэр хүндтэй байранд  батлаж чадсан. Түүний анхны Америкийн аялан тоглолт, АНУ-д өөрийн нэр  хүндийг бэхжүүлэж, буурал Европд нэгэнтээ Рахманиновын нэр цуурайтаж домогт Steinway төгөлдөр хуурын  үйлдвэрийн захирал өөрөө түүнд концертийн Steinway төгөлдөр бэлэглэж байв.

Түүний аялал  тоглолт болгон амжилттай болж байсан  нь түүний гайхамшигтай гоц төгөлдөр хуурч байсанд бас оршдог юм. 

Рахманинов суут төгөлдөр хуурч бөгөөд Оросын төгөлдөрын  дэг жаягт школ сургуулалтын томоохон нэрт  суурь  төлөөлөгч.  Түүний  хөгжимдөх ур  чадварын бас нэг  хүчин зүйл нь байгалаас заясан мөчлөг урт том гар, урт  нарийн хуруутай  байсаны дээр  төгөлдөр хуурдах том   эрчимт хөдөлгөөнт  техник, нарийн нандин сувд шиг гялалзсан гэрэл  цацруулам  нягт  хурдан тоглох нарийн шигтгээт ур чадварын хослолыг төгөлдөр хэмжээнд эзэмшсэнд бас оршиж байсан юм.

Рахманиновын ур чадвар хүмүүний сэтгэллийн далай мэт гүн гүнзгий  мэдрэхүй, хайр , Орос эх орныxоо асар өргөн уудам сайхан байгалийг маш урт удаан хугаацаагаар үргэлжилсэн уянгийн аялгууг   чөлөөт сэтгэн бодох  гайхамшигт ур чадвараар дуулан хөгжимдөx арга барилаар илэрхийлэн гаргах онцгой   авьяасд тод  байдаг. 

Рахманинов  дөрвөн төгөлдөр хуурын концерт  бичсэн бөгөөд түүний дотор өөрийн хөгжмийн хамгийн  алдарт   Paganini нь Сэдэв (1934)  түүний  хамгийн дуртай  бутээл байлаа . Мөн гайхамшигт  хүчирхэг  Rhapsody  нь  дэлхийн нийтийн  сонгодог  хөгжим шимтэн сонсогч меломануудын шүтээн болсон юм. 

 
1917 оны Хаант Орост болсон  Октябрийн эргэлт  xувьсгалаас дайжин Рахманинов  гэр бүлийн хамт  1918  онд Норвег улсыг аялан  тоглолтоор зорьжээ. Харамсалтай нь тэрээр хэзээ ч эх орондоо дахин эргэн ирсэнгүй.  Хувьсгал, өөрчлөлт, улс төрийн ширүүн тэмцлийн  үйл явдал хүвь хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэсний бас нэг гашуун  жишээ.

Tэрбээр авьяаслаг хүн юм бүхэнд авьяастай гэдэг хэлцийг баталж өөрөө дизайнер , уран зураач, архитектор , уран барилгачин болж Швейцарийд  өөрийн Сенар нэртэй  вилла байшин мөн нүүрын эрэг дагуулсан  хиймэл хадан хясаа бий болгож,  гайхам сайхан цэцэрлэгт  эдлэн газарыг бутээн байгуулсан байлаа.

C. Рахманинов  "Hамайг энд оршууларай " хэмээн гэрээслэл хуртэл бичиж байсан боловч  мөн л фашизмийн аюул нүүрлэсэн 1930 онд  Европоос  гэр бүлээ дагуулсар гурав дахь удаагаа  нүүдэл суудал боллоо. Энэ удаа тэрбээр Атлантийн их далайг гаталж, АНУ руу бүрмөсөн нүүж  ирж дэлхийн нийслэл хэмээн албан бусаар нэрлэгдсэн  Нью-Йорк хотноо ирэн суурьшлаа.  Тэрбээр 20 зууны алдарт төгөлдөр хуурч байсныг Америкийн сонсогч үзэгчид дэндүү сайн мэддэг учир  түүний  төгөлдөр хуурын  тоглолт төд удалгүй  топ сенсаци болж, Америк маягаар  Rachmaninoff/​ Рахманинофф  хэмээн бичигдсэн   хамгийн том алдарт концертийн танхим дүүргэсэн  тоглолтууд  алдар нэрийн алтан титмийг дахин зүүлээ. Алдарт  Steinway /Стэйнвэй  төгөлдөр хуурын компани  түүнд зориулан тусгайлсан  бутээсэн тоглолтын гранд пиано  төгөлдөр  дахин бэлэглэлээ. Мөн гэртээ дасгал репетеций хийх хоёр  ч Steinway / Стэйнвэй төгөлдөр хуур   худалдан авсан  байв. 

Европ болон   Америкд  анхандаа нэг  концертийн 1000 доллар авж байсан бол төд удалгуй  1500, 3000,  5000 .. 8000 .. 10.000   ( 1917-1930-aaд  оны ханшаар шүү дээ ) тоглож эхэлсэн  бөгөөд төд удалгүй   түүнээс ч  илуу ихийг продюссер импрессарио  нар  уралдан  санал болгож байв. Америкийн  алдарт Бостоны сонгодог  найрал  хөгжмийн чуулгын  удирдаачаар ажилахыг   хоёр ч удаа санал болгосон боловч  тэрбээр зөвшөөрсөнгүй. 

Рахманинов эхнэр, үр хүүхдийн хамтаар  Америкийн баруун эрэг рүү нүүж алдарт Холливуудын Беверли Хиллс- д сууршин  насан эцэстлээ  амьдарсан юм. 



Энэ хооронд  Дэлхийн 2-р дайн дэгдэж  түүний хайрлан  санан эмзэглэдэг Орос орон руу  Гитлерийн Германы  фашизм дайран орлоо.  Сергей    Рахманинов Зөвлөлтийн Улаан армид туслалцаа үзүүлэх аян  зохион байгуулж, Холливуудын од  алдарт  Чарли Чаплин болон олон  дэвшилт эрдэмтэд, уран бутээлчид, сэхээтэн, энгийн олон зуун мянган  америкийн  ажилчид,  албан хаагчдыг уриалан дуудаж,  манлайлан оролцож асар их санхүүгийн дэмжлэг хандив цуглуулаж Москва руу явуулсан байдаг .

Энэ дашрам дурдахад  тэрбээр урд нь 20-30 аад онуудад  Норвеги, Дани , Швед, Франц, Швейцарьт байхдаа ч  юм болгон ховордсон коммунист   дэглэмийн доор байгаа  Москва руу  олон найз нөхөд   болон  хүүхдийн цэцэрлэг, өнчин хүүхдийн асрах  газаруудад  бэлэг  сэлт, мөнгө, хүнсний зүйл явуулдаг байсан юм. 

Алдарт Москвагийн Уран сайхны Tеатрын ундэслэгч К. Станиславскийн С. Рахманиноваас  хулээн авсан бэлэг, хүнсний зүйлсийн квитанци нь одоо ч   Москвад -д К.С.Станиславскийн музейд хадгалагджээ. 

Их хүмүүн гэдэг өөрийн оюун санааны ах дүүсээ танин мэдэрч алс ойр хэзээ ямагт түшиж дэмжиж явдаг ажгуу.  Тэрээр Beverly Hills, Калифорни -д  1943 оны 3-р сарын 28-нд  нас барахаасаа хэдxэн долоо хоногийн өмнө  АНУ-ын  иргэн болсон байдаг. Өөрийн  гэр бүл,  үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож,   тав тухтай,  амар тайван,  элбэг дэлбэг амьдран  байнга оршин  суух  болсон шинэ орондоо талархсанаa илэрхийлж  хийсэн  амаргүй шийдвэр  байлаа.

Ингэж  олон зууны тэртээ  Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчдын аян дайнаар үсэрсэн алтан ургийн  цус  Aгуу Оросын их  соёл урлагийн  агуу уран бутээлч, дэлхийн нэрт  хөгжмийн зохиолч  Сергей  Васильевич  Рахманинов хучирхэг их  гурэн  Америк-д  ясаа тавих  хувь тавилантай байжээ.  Түүний бутээлүүд нь  Оросын ард түмний гун итгэл бишрэл, унэн  алдартний шашин, зөнч Христ богдын  сүмийн  xонхны дуу, мөнхийн  хаврыг дуулсан бадрангүй романтик, хүний амьдралын   гэрэл гэгээ бүхнийг  дуулсан магтуу төгөлдөр  яруу сонсголонт   гарамгай бутээл бөгөөд хүн төрөлтхний  оюун  санааны  шилмэл өвд үл мартагдах   очир  алмас  болон үлдэж  олон сая сая хүний зүрхийг  сайн сайхнаар  хөглөсөөр .

Яруу сонсголонт  хөгжмийн дуу xүрхэрэн  хуслийн таван зуйл эрдэм үүл мэт бурхэж алтан ундааны рашаан далай мэт ойлон  агуу амар их амгалан  тэргүүтэн оюуны цэнгэл урагшлах шидэт эрчим жам  ёсын  тунгалаг уянгийн  яруу эгшиг долгиолон   хүний хусэл мөрөөдөл оюун санааны  гэрэл гэгээтэй эрчмийн  гол ус намуухан урсах  эрин цаг доор Рахманиновын  Адажио  сэтгэл зурхэнд ургэлжид ариусгахыг тасралтгуй  үйлдэхүй.
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.